Уншиж байна

АНЖИ ЛАЗЕР КЛИНИК ХХК V Line

Уг үйлчилгээг авахыг хүсвэл 89040001 дугаараар холбогдоно уу.

Үндсэн үнэ:

150.00₮

Хөнгөлөлт:

6%

Хөнгөлөлттэй үнэ:

141.00₮

Холбогдох утасны дугаар:

89040001

Эмчилгээ үргэлжлэх хугацаа:

1 жил 6 сар

                        “ ULTRA V LINE ” буюу КОЛЛАГЕНТЭЙ УТАС

Уурагт бодисоос бүрдсэн нарийн хялгасан утсыг нүүрний арьсны гүнд тодорхой чиглэлтээгээр хийж унжсан арьсыг харагдахуйц өргөж дээшлүүлж нүүрний хэлбэрийг “ V ” болгоно.

Коллагентэй утас нь 1 – 1,5 жил үйлчилнэ.

  • Түргэн эмчилгээ
  • Сорвигүй
  • Мэдэгдэхүйц үр дүн , аюулгүй
  • Хүний биед хор нөлөөгүй
  • Хайлдаг тул дахин эмчилгээ хийх боломжтой
  • Арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн юм

Сөрөг нөлөө :

  • Эмчилгээний явц дах бага зэрэг өвдөлт
  • Хөхрөх магадлалтай
  • Эмчилгээний дараа 5 – 7 хоног овон товон үүсэж болох ч утас нь биед шигэсний дараа үр дүнгээ үзүүлж хэвийн байдалдаа эргэн орно.

Утас суулгах эмчилгээ хийгдсэнээр:

  • Арьсны хөгшрөлтийг 2,5 жил хаана / нэмж үрчлээ үүсч, хөгшрөлт явагдахгүй
  • Суларсан арьс чангарна
  • Коллаген эластин уургийн нийлэгжилт нэмэгдэнэ.
  • Нүүр V ХЭЛБЭРТ орно.
  • Давхар эрүүний суналтыг агшаана.
  • Чийгшил маш сайн нэмэгдэж гялалзсан гэрэлтсэн эрүүл арьстай болно.

Хориглох зүйлс:

  • 7 хоног хөлсөө гаргахыг хориглоно. ( саун, иог, бясалгал, фитнесс... гэх мэт   )
  • 14 хоног шүдний эмчилгээнд орохгүй байх.
  • 3 – 5 хоног согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй байх.
  • 1 сар гар массаж хийлгэхгүй
  • 7 хоног том ангайж, хатуу юм зажлахгүй байх
  • Дээшээ харж унтана