Уншиж байна

УРАН ЭНИЯ ХХК Шингэн утас /PLLA/

Уг үйлчилгээг авахыг хүсвэл 99270009 дугаараар холбогдоно уу.

Үндсэн үнэ:

1,000,000.00₮

Хөнгөлөлт:

0%

Хөнгөлөлттэй үнэ:

1,000,000.00₮

Холбогдох утасны дугаар:

99270009

Эмчилгээ үргэлжлэх хугацаа:

НҮҮР ХЭЛБЭРЖҮҮЛЭГЧ ШИНГЭН УТАС - PLLA POWDER

Өргөстэй болон өргөсгүй байдлаар хэрэглэж байгаа утасны материалыг шингэн хэлбэрт оруулж, тарилга хэлбэрээр хэрэглэж болдог гэсэн үг. Одоогоор утас хэлбэрээр хэрэглэж байгаа материалуудаас хамгийн удаж хайлдаг нь PLLA (Poly-L-Lactic Acid) юм. Энэ тарилгыг Америк, Европын орнуудад Sculptra нэрээр ашигладаг, 2004 оноос FDA- ээр баталгаажиж нүүрний өөхөн масс орлуулах гоо заслын зорилгоор хэрэглэж байгаа.

ДАВУУ ТАЛ

✳️ ЗОВИУРГҮЙ
✳️ХӨХРҮҮЛЭХГҮЙ.
✳️ Маш өндөр ТУНТАЙ. Шингэн тарилгууд дотроо тунгаараа ялгаатай савалгаатай байдаг. 50, 100, 200, 350 гэх мэт. Манай эмнэлэг хамгийн өндөр тунтай (350) шингэн тарилгыг ашиглаж байна.
✳️ Дүүргэлтийн хэмжээ ИХ. Энгийн Филлерээс 6 дахин их хэмжээтэй. 
✳️ Барих хугацаа УДААН. Энгийн филлер дүүргэлт 6 сарын хугацаатай байдаг бол энэ тарилгын хугацаа 2 жил
✳️ Биед ямар ч ХОРГҮЙ. Аажим 100% задралд орж ус, нүүрсхүчлийн хий болж биеэс бүрэн гадагшилдаг.
✳️ Үнийн хувьд хэмжээ, барих хугацаатай харьцуулахад ХЯМД.

ҮР ДҮН

☑️ШУУД ХАРАГДАХ ҮР ДҮН: Нүүрний алдагдсан өөхөн массыг орлох замаар дүүргэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Нүүрний төрх засарч, зөв хэлбэртэй болно.
☑️АЛСЫН ҮР ДҮН: Арьсны өөрийн коллаген үүсгэх процессийг маш сайн дэмжиж өгснөөр арьс шинэчлэгдэж чангарна, нүхжилт багасаж, өнгөлөг, толигор болно.